С.Сэрчмаа бүсгүйчүүдтэйгээ хамт дуулж,бүжнэ

Hear it for the first time in tonight's episode of Limitless on CBS

Сүүлийн үед "NB&Sally" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ илүүтэй онцлогдох болсон дуучин С.Сэрчмаа нэвтрүүлгийнхээ 50 дахь дугаарыг бэлтгэснээр өндөрлөж байгаа гэдгээ мэдэгдсэн. Харин модон хонь жилдээ шинэ уран бүтээлдээ орж, шинэхэн тоглолтоороо тун удахгүй үзэгч олонтойгоо уулзах гэж байна.

Тэрээр хамгийн сүүлд 2009 онд Хөх хотын Улаан театрт бие даасан тоглолтоо хийж байжээ. Түүнээс хойш бие даасан тоглолт хийгээгүй удсан учир сонсогч олных нь дунд тоглолтын хүлээлт өндөр байсаар байгаа юм. Тийм учраас шүтэн бишрэгчдийнхээ энэ л хүлээлт, хүсэлтийг биелүүлэхээр хайрын дууч С.Сэрчмаа ийнхүү 6 жилийн дараа "Sally&Ladies" хэмээх бие даасан шинэхэн тоглолтоо Эмэгтэйчүүдийн баярт зориулж байна. 3 дугаар сарын 7-нд 19 цагт “Blue Sky” цамхагийн "Vegas" клубт ганцхан удаа болох тус V.I.P тоглолтыг ердөө 400 үзэгч үзэх боломжтой бөгөөд тасалбар нь 40 мянган төгрөгийн үнэтэй, 1900-1950 утсаар захиалах боломжтой.

Харин дуучин С.Сэрчмаа тоглолтдоо өөрийн 100 гаруй дуунуусаа шилдэг, хит дуунуудаа түүвэрлэн сонгож, амьд хөгжимтэй unplugged хэлбэрээр дуулах юм байна. Хайрын тухай, ээжийн сэдэвтэй дуунууд зонхилж байгаа болохоор үзэгч бүсгүйчүүдийн баярын уур амьсгалыг илүүтэй нэмэх биз ээ.


40 Facts About Adele That Not Even Her Fans Know
She's even cooler than you thought....More